Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө түүх болж үлдсэн хуучны хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа 90-ээд онд олон чөлөөт хэвлэл үйл ажиллагаа явуулж байх үед захиалагч, уншигчдынхаа тоогоор толгой цохиж явсан "Нүгэл буян" хэмээх сонины нэгэн ярилцлагыг онцолж байна. Ү.Хүрэлбаатар, Д.Энхбат нарын эрхлэн гаргаж байсан энэхүү сонинд нийтлэгдсэн "Бууны Моюу" хэмээх ярилцлагыг та бүхэндээ хүргэе. Ярилцлагыг Д.Энхбат хийжээ. Дашрамд энэхүү контентыг Монгол Улсын цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд зориулав.
Намайг Сэлэнгэд балчирхан цагдаа болчихоод сэргийлэхийн үнэнийг тогтоох шидтэй мэргэжилд суралцах хорхой асаж явахад Улаанбаатарт “Бууны Моюу” гэдэг мэдлэгтэй хүн байдаг тухай Сэргийлэхийн дотоодын болон нийтийн хэвлэл дээр цухас дурдагдаж, ахмад ажилтнуудын ам дамжсан үлгэр шиг яриагаар сургийг нь дуулж явлаа.Хожим дээд сургууль төгсөөд Мөрдөн байцаах газарт ирэхэд нөгөө Моюугаа би зүс мэддэг болсон юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү