Дайн гэдэг бол аймшигтай зүйл. Тэр дундаа иргэний дайн нь ах нь дүүгээ, аав нь хүүгээ ...гэх мэтээр нэг нэгнийгээ алж хядсан хамгийн аймшигтай, хамгийн муухай зүйл билээ. Хэдийгээр одоо өгүүлэх тохиолдлууд нь Орос-Чечений дайны үеийн тухай учир иргэний дайн гэж хэлж болохгүй гэж болох ч саяхан цугтаа нэгэн дээвэр дор аж төрж, нэг хэлээр ярьж, хоорондоо гэр бүл болж байсан улс үндэстнүүд хоорондоо дайтаж байсан учир ямар нэг хэмжээгээр иргэний дайн гэж хэлж болох биз ээ. Энэ дайны үеэр санаанд оромгүй бузар аллага, тамлалт, урвалт их болж байсан төдийгүй бас хүнлэг сайхан сэтгэл гаргасан олон үйл явдал болж байсан гэдэг. Ялангуяа дайны эхэн үед олзлогдсон олон Орос цэргүүдийг гэрт нь буцаахаар болж хүлээлгэн өгч байгаа чеченьчүүд “дайн дуусахаар хамтдаа архи ууна шүү” хэмээн үдэж байгаа мэтийн сайхан гэмээр үйл явдал байсныг зарим нэг нь зурагт радиогоор харж байснаа санаж байгаа байх. Яваандаа, чеченьчүүдийн хувьд ийм явдал улам бүр бага болж (Хаттаб гэх мэтийн арабуудаас ирснээс хойш), тусгаар тогтнох хүсэл мөрөөдөл гэдгээс илүү терроризм, цусан өшөө, мөнгө л давамгайлах зүйл болж, энэ хөдөлгөөнийг жинхэнэ шийдсэн алуурчид, террористууд толгойлох болсон билээ. Оросын талаас мөн ялгаагүй, чечений энгийн номхон ард иргэдийн амь нас хохирохгүй байхад тавих анхаарал улам бүр суларч, боевикууд байгаа гэсэн хот сууринг буудаж бөмбөгдөхдөө хянуур нямбай хандах нь үгүй болсноор олон ч энгийн иргэд, хүүхэд хөгшид амиа алдаж байлаа. Гэсэн хэдий ч энэ дайны үеэр хүнлэг, сайхан сэтгэлт үйл явдал олноор болж байсны цөөхөн жишээг сонирхуулъя.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү