Их хаан Өгөөдэй нас нөгцмөгц Монгол гүрний дотор хаан ширээ булаацалдах тэмцэл, хямрал эхэлсэн байна. Өгөөдэй, ахмад хөвүүн Гүюгээр хаан сууриа залгамжлуулах дургүй байв. Учир нь Гүюг, Бат хаантай эе эв эвдэрч өөрийн эцэгтэй ч төдий л сайнгүй, зарим талаар нэлээд зөрчилтэй байсан бололтой.
Өгөөдэй хаан өөрийн гуравдугаар хүү Гүчүгээр хаан ширээ залгамжлуулах бодолтой байтал тэрбээр нас барсан тул түүний ахмад хөвүүн Ширэмүнийг хунтайж болгожээ. Гэтэл Ширэмүн их ор суухад хараахан нялх бага байсан нь хаан ширээ булаацалдах тэмцэл эхлэхйн шалтаг болсон байна.
Өгөөдэй хаан өөд болсны дараа их хатан Мэргэд угсааны Дөргэнэ, нөлөө бүхий хэсэг ноёд, түшмэдийг Далан даваанд хуралдуулан шинэ хаан өргөмжлөх асуудал хэлэлцжээ. Тэрхүү чуулган дээр чухам хэнийг хаан ширээнд өргөмжлөх тухай тодорхой шийдвэр гаргалгүй Дөргэнэ хатанд төр хамааруулахаар тогтжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү