Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1921 онд төрсөн, Монголын цэргийн зүтгэлтэн, дэслэгч генерал Дондовын Ёндондүйчир агсны дурдатгал, дурсамжийн хэсгээс History.mn (Tolgoilogch.mn) сайт уншигчиддаа сонирхуулж байна. Д.Ёндондүйчир гуай 1960-1969 онд БНМАУ-ын прокуророор ажиллаж байсны хувьд 1937-1940 оны хоорондох их хэлмэгдүүлэлтийн үеийн хохирогчдыг цагаатгах ажилд идэвхийлэн оролцож байсан ба түүний үед гарсан "Намын эсэргүү бүлэг" гэх үйл явдалд хэрхэн хуулийн мэргэжилтний зүгээс хандаж байсан тухай дурсамжийг нь хүргэе.
Нэг хүнийг тухайлбал Сталин, Чойбалсанг тахин шүтэж байсан үед “Хувьсгалын эсэргүү, тагнуул, хорлон сүйтгэгч Гэндэн, Дэмид, Ёнзонхамба нарын бүлгийг” илрүүллээ гэж 1937-1940 оны үед гэм зэмгүй олон мянган хүн, түүний дотор нам, төр, цэргийн олон тооны удирдах зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлснийг нийтээр мэднэ. Хожим нь хэлмэгдсэн хүмүүсийн хэргийг шалгах Б.Ширэндэв даргатай Намын Төв Хорооны комисс ажиллаж, мөн С.Чойжамц даргатай Цагаатгах комисс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд ажиллан нэлээд хүмүүсийг цагаатгасан байлаа. 1960 оноос Т.Гэндэн (Намын Хянан Шалгах Хорооны) даргатай хоёр дахь комисс томилогдож түүний бүрэлдхүүнд Б.Лхамсүрэн, С.Жалан-Аажав, X.Дамдин, генерал Д.Батаа, хурандаа Цэрэнбалжир бид хэд орж ажилласан. Энэ комиссын удирдлагад шалгах ажлыг эрхэлсэн хэлтэс ажиллаж байв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү