paid-only post 5 минут унших

Дайны хүрдийг эргүүлсэн Курскийн тулалдаан

Дайны түүхэнд хамгийн томд тооцогдох танкийн тулалдаан Курскт болжээ. 1942 оны үед Зөвлөлтийн Улаан арми Германы Барс танкийг олзолж туршилтад оруулжээ. Туршилтын үр дүн Оросуудыг айлгав. Зөвлөлтийн Т-34 танк 200 метрийн зайнаас Барс танк руу буудсан боловч хуягийг нь сэтэлж чадсангүй. Харин Барс танк 2 километрийн цаанаас Т-34 танк руу буудаж амархан сөнөөжээ. ЗХУ-ын удирдлага Барс танкийг эсэргүүцэх зэвсэг бидэнд алга хэмээн сандардаж байв. 1943 оны 4-р сарын үеэр Курскийн цүлхэд тулалдаан болох шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлжээ. Германы армийн давшилт өвөл нь зогсдог бол зуны улиралд эрчимждэг байна. Оросууд 1941 оны өвөл Москвагийн дэргэд, 1942 оны 1-р сард буюу мөн л өвөл Сталинградад томоохон ялалт байгуулаад байв.

Курск хотын ойролцоо Германы эзэлсэн газар руу гүнзгий түрж орсон тал нутаг Оросуудын мэдэлд байж, тэнд Улаан армийн ихээхэн хүч төвлөрч байсан тул Германы зүгээс тэрхүү хүчийг бүслэн бутцохих төлөвлөгөөтэй байв.

Зөвлөлтийн зүгээс Курскийн талд 3 давхар газрын мина бүхий бүслүүрийг зохион байгуулж, хориглолтод бэлтгэж эхлэв. Тэд мөн их буу, танк эсэргүүцэгч зэргийг төвлөрүүлэн байрлуулж, цэргүүдээр окоп ухуулж, асар их хэмжээний хүн хүчийг дайчлан татсан байна.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү