Нийтлэлч Чалчаа саарал
1945 оны 4-р сарын 29-ний өдөр АНУ-ын армийн 45-р дивизийн цувааны өмнө цагаан туг өргөсөн гурван хүн гарч ирсний нэг нь Швейцарын Улаан Загалмай нийгэмлэгийн ажилтан Виктор Маурер, нөгөө хоёр нь СС-ийн хувцастай хүмүүс байв. Тэд АНУ-ын цэргүүдэд Дахау хорих лагерийг өгөх, бууж өгөх хэлэлцээ хийхээр гарч ирсэн хүмүүс байжээ.
Тэдний хэлснээр бол хорих лагерьт бууж өгөхөд бэлэн болсон 100 гаруй СС-ийн цэргүүд байгаа ба бас бууж өгөхгүй гээд өндөрлөг байшинд хориглолт хийж байгаа хэдэн цэрэг бас бий гэж хэлсэн байна. Харин ямар хүмүүс энэ хорих лагерьт хоригдож байгааг асуухад “42000 орчим хагас солиотой юмнууд бий” гэж хариулсан гэдэг. Магадгүй иймэрхүү хачин яриа нь Америкчуудын дургүйг хүргэж эхэлсэн байж болох л юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү