paid-only post 5 минут унших

Далайн дээрэмчин-Хатагтай Чжэн

Далайн дээрэмчин-Хатагтай Чжэн

1800 оны үе, Манж Чин гүрэн. Одоогийн Гуанжоу, тэр үеийн Кантон хотын гудамжаар маш чинээлэг боловч ихээхэн хааш яаш,бохир заваан хувцастай нэгэн эзэрхэг эр бараа бологсдоо дагуулан явна. Тэрээр эр хүний бие сэтгэлийг уяраан тайвшруулдаг хэмээн алдаршсан нэгэн бүсгүй дээр очихоор эмсийн хүрээлэн чиглэн явж байгаа нь энэ билээ. Чухам яаж уулзсан, цаашид яасан тухай түүх нь үлдээгүй ба ямар ч байсан тэрхүү эзэрхэг эр маань 15 наст хүүхний урхинд орсон уу, яасан, салахаа байсаар 1801 онд гэр бүл болсон байна.

Тэрхүү эзэрхэг эр нь тухайн үеийн зүүн өмнөд Азийн нутаг, далайн эрэг нутгаар дээрэм хийж баяжин, алдаршсан далайн дээрэмчин Чжэн И гээч байсан ба түүний гэргий болох өнөөх залуухан, сайхан бүсгүйг Чжэн И Сяао (Чжэний эхнэр гэсэн утгатай) гэж дууддаг болсон байна.

Энэ хоёр хүнтэй хамаатай бас нэг хүн байсан нь Чжан Баоцзай гээч бөгөөд Чжэний өргөмөл хүүхэд байсан гэх боловч зарим эх сурвалжид шинэ хосууд Вьетнамын эрэг хавиар дээрэм хийж явахдаа нэгэн залуухан хүү хулгайлж аваад өөрсдийн хүү болгон үлдээсэн гэдэг. Ямар ч байсан тэр хүү нь эр хүнийг арай өнцгөөс хардаг Чжэний бас нэг амраг нь байсан бөгөөд залуухан эхнэртэй нь нас чацуу байсан бололтой.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү