paid-only post 8 минут унших

Дэлхийг анх тойрсон хүн Магеллан мөн үү?

Дэлхийг анх тойрсон хүн Магеллан мөн үү?
Магеллан

1522 оны 9-р сарын 6 ны өдөр Виктория хөлөг онгоц Испанийн боомтод орж ирлээ. Усан дээр яаж тогтож яваа юм бол гэмээр салж унах шахсан усан онгоцыг багийн гишүүд болох ядарч сульдсан, өвдөж зовсон 18 хүн залсаар төрөлх боомтдоо эргэн ирж байгаа нь энэ. Бараг 3 жилийн өмнө яг эндээс хөдөлсөн 5 том хөлөг онгоц, олон зуун усан цэрэг бүхий хүчирхэг том флотоос үлдсэн зүйл нь ердөө л  энэ байлаа.

1453 онд Константинополь унаснаар Европын хувьд дорно дахинаас бараа авчрах бүх л зам, суваг нь мусульманчуудын гарт орж арабууд, туркууд, египтийн эрх баригчид нь төлж дийлэхийн аргагүй гэмээр өндөр гаалийн татвар тогтоосноор Европын зах зээл хэцүүдэж эхэллээ. Ялангуяа алтнаас илүү үнэтэй халуун ногоо элбэг арвинаар ургадаг Малуку аралд хүрч очих боломжгүй болсон нь тун ч хүнд бэрхшээл болж байв.  Европчуудын хувьд үнэт халуун ногоог авчрахын тулд Ази хүрэх усан зам олохоос өөр аргагүй болсон тийм цаг үед Колумб гээч нөхөр Энэтхэг Хятад орох гэж баруун тийшээ гараад буцаж иржээ. Дараа нь үй түмэн хүн энэ чиглэлээр нь явсан ч нөгөө хүсэн мөрөөдсөн Ази тив нь, халуун ногооны эх орон нь биш бололтой буюу тэнд халуун ногоо байсангүй. Гэсэн ч үл ойлгогдох нэг газар нутаг баруун талд байгаа нь тодорхой болсон ба олон ч аялагч судлаач нар энэ чиглэлийн аяныхаа тухай олон тэмдэглэл бичин үлдээж байв.

Магелланы найдлага болсон газрын зураг
Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү