paid-only post 5 минут унших

Дэлхийн 2(1)

Дэлхийн 2(1)

Дэлхийн 2-р дайны үед хэрэглэж байсан Америкийн хүнд бөмбөгдөгчид нь техникийн үзүүлэлт, бат бөх, найдвартай байдал зэрэг олон үзүүлэлтээрээ бусад улсын нисэх хүчнээс давуутай биш бүр хол давуутай байсан гэж хэлж болох байх. Үүний нэг нь жишээ нь тухайн үед олноор хэрэглэж байсан нисдэг цайз хэмээх B-17 онгоц юм. Энэ онгоц маш их гэмтэл авсан ч байлдааны даалгавраа биелүүлэн эргэн ирсэн олон сонин зураг байдгаас хамгийн алдартай зураг, түүний түүхийг энэ удаа сонирхуулъя.

Америкийн 414-р бөмбөгдөгч эскадрилийн 97-р бөмбөгдөгч группийн «All American III» хэмээх нэртэй B-17F бөмбөгдөгч 1943 оны 2-р сард Тунисийн дээгүүр байлдааны даалгавар биелүүлж явахдаа Германы сөнөөгч Мессершмитт-109-д дайруулсан байна. Харилцан буудалцах үед Германы сөнөөгч нисгэгч шархдан онгоцоо удирдах чадваргүй болсон бололтой чигээрээ давхиж ирэн ”нисдэг цайзын” арын хэсгийг дээрээс доош чиглэлд мөргөжээ. Цохилтоос болж германы сөнөөгч онгоц бут үсэрсэн ба зарим нэг хэсэг нь бөмбөгдөгч онгоцны их биед хавчуулагдан үлдсэн байна. Бөмбөгдөгчийн хувьд зүүн стабилзатор, (тэнцүүлэгч буюу онгоцны сүүл хэсэгт байх жижигхэн далавч шиг зүйл) өндрийн руль тэр чигээрээ тасарч унан, онгоцны их бие ар хэсгээрээ ихээхэн хэмжээгээр зүсэгдэн сүүл хэсэг салж унах аюултай болсон төдийгүй зүүн талын нэг хөдөлгүүр тос алдаж эхэллээ. Сүүл хэсэг нь тэр чигээрээ гэмтсэн, радио холбоо , цахилгаан хэрэгсэл бараг бүгд ажилгүй болсон төдийгүй арын хамгаалагч буудагч бусад нөхөдтэйгөө нийлэх боломжгүй болсон байна. Нисэх багийнхан онгоцоо аврахын тулд өөрсдийн чадах чинээгээрээ сүүл хэсгээ онгоцны их биетэй бэхэлсэн ба өөрсдийн аврал болох шүхрийн олс дээсээр уяж зангидаж байж нэг бэхэлгээ маягийн зүйл хийжээ.

Онгоцны багийнхан ийм ажил хийж байх үед нисгэгч бай дээрээ ирэн бөмбөгөө мултлахаар бөмбөгийн нээлхийг нээлээ. Нээлхий нээгдэх үед маш хүчтэй салхины урсгал онгоцонд орж ирснээс болж багийн нэгэн гишүүн өнөөх зүсэгдсэн хэсэг рүү шидэгдэн орсон байна. Түүнийг янз бүрийн зүйлээр татаж гаргах гэж багийн дөрвөн гишүүн бага зайд, ихээхэн хүч зарсны хүчинд ямар ч байсан татаж авч чадлаа. Бөмбөгөө хаяж дууссан учир нээлхийг хаан салхины урсгал үгүй болох үед арын хэсэгт түгжигдэн байгаа буудагчаа өмнөх аргаараа авах гэж оролдож эхэллээ. Гэтэл түүнийг байрнаасаа холдох тусам онгоцны сүүл хэсгийн чичиргээ улам хүчтэй болж байсан ба чухамхүү тэр буудагч нь өөрийн жингээрээ ямар нэг байдлаар чичиргээ бага байх тэнцвэржүүлэгч болж байсан бололтой. Аврах ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй боллоо. Энэхүү буудагчийн дотор юу бодогдож байсан бол? Онгоц унах болоход юу ч хийж чадахгүй гэж бодохоор...

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү