paid-only post 18 минут унших

Дэлхийн түүхэн дэх 40 солиотой удирдагч

Дэлхийн түүхэн дэх 40 солиотой удирдагч Дэлхийн түүхэнд хэмжээлшгүй их эрх мэдлийг гартаа авч, тухайн цаг үед амьдарч байсан ард иргэдийнхээ амьдралаар тоглож, зугаагаа гаргаж явсан солиотой…

Дэлхийн түүхэн дэх 40 солиотой удирдагч

Дэлхийн түүхэн дэх 40 солиотой удирдагч

Дэлхийн түүхэнд хэмжээлшгүй их эрх мэдлийг гартаа авч, тухайн цаг үед амьдарч байсан ард иргэдийнхээ амьдралаар тоглож, зугаагаа гаргаж явсан солиотой удирдагчид цөөнгүй байжээ. Францын нэрт удирдагч Наполеоныг бут цохисон солио өвчтэй генерал өөрийгөө зааны тугал тээж байгаа гэдэгтээ итгэж төөрөгдөж явсан, өөрийн өшөө хорслоо бүр солио өвчний түвшинд аваачиж өөрийнхөө өмнөх хүнийг хүртэл авснаас нь ухаж гарган цогцосыг нь сандал дээр суулган тамлаж байсан пап ламтан, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах “ер бусын” арга хэмжээг авдаг байсан калиф зэрэг өнөөдрийг хүртэл дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн солиотой үйл явдал, хүмүүсийн талаар мэдэж авцгаая.

40. Наполеоныг сүйрүүлсэн солиотон

1815 онд болсон Вотерлоогийн тулаанд Веллингтоны Гүнтэн Наполеоны цэргүүдийн эсрэг асар хүчтэй хамгаалалтыг амжилттай хийж чадсан байдаг. Францын улангассан дайралт нэмэгдэхийн хэрээр Веллингтоны армийн ачаалал аажмаар нэмэгдэж байлаа. Тэгтэл үдэш болж эхэлмэгц Веллингтоны Гүнтэн Наполеоны тэсвэр хатуужилтай, эрч чанга цэргүүдийг ялах шинжтэй болж эхэлжээ. Холбоотнууд Пруссын армитай амжиж ирсэний хүчинд Веллингтоны Гүнтэн болзошгүй ялагдлаас аврагдсан юм. Пруссын арми Францын баруун жигүүрийг бут цохиж, тулалдааны хувь заяаг эргүүлсэн байдаг. Дараа нь ялагдсан дайснаа цөхрөлтгүйгээр эрэн хайж олсон явдал нь Францын цэргүүдийг ялж, Наполеоны кареерыг бүрмөсөн дуусгасан түүхэн үйл явдал болсон юм. Цагаа олж хийсэн Пруссын армийн интервенцийг Фиелд Маршалл Гебхард Леберехт вон Блачер удирдсан байдаг. Тэрээр түрэмгий ааш зангаараа олноо танигдсан, тулааны талбарын гайхалтай генерал байсан ч бүрмөсөн солиорчихсон нэгэн байжээ. Тухайн үед 72 настай байсан Блачер өөрийгөө нэгэн Франц эрээс жирэмсэлсэн, удахгүй зааны тугал төрүүлнэ гэдэгтээ бүрмөсөн итгэчихсэн явж байсан гэдэг.

39. Төрөлх биш мужийнхаа төлөө байлдаж, Пруссын армид элсэв

Гебхард Леберехт вон Блачер (1742-1819) Германы хойд хэсгийн Мекленбург-Шверин хотод язгууртан гаралтай айлд хүү нь болон мэндэлжээ. 16 настайдаа цэрэгт явж, Шведийн Армийн морин цэрэг болов. 1756-1763 оны хооронд үргэлжилсэн Швед, Пруссын армийн тулааны үеэр 1760 онд Блачер Пруссын армид олзлогдсон юм. Блачерын аз болоход Пруссын армийн нэг хорооны хурандаа нь Блачерийг өөрийнхөө холын хамаатан болохыг мэдээд түүнийг хороондоо нэгдэхийг урьжээ. Блачер ч урилгыг нь дуртайяа хүлээн авч дайн дуусан дуустал Пруссын армийн талд байлдсан юм. Солио өвчтэй Блачер насан туршдаа Пруссын армид хүчин зүтгэсэн ба солио өвчнөөсөө болж чухал шаардлагатай үед л тулаанд ордог байв.

38. Бүр эртнээс л галзуу юм шиг аашилж эхэлжээ

Долоон жил үргэлжилсэн дайнд морин цэргийн оффицер явсан Блачер тэр үеэс л туршлага хуримтлуулж эхэлжээ. Өөртөө ахадсан яахаас ч буцахгүй эр зориг, түрэмгий зан авир нь түүнийг тулааны агуу оффицер болгосон юм. Иймэрхүү зан чанарууд дайны цагт мэдээж хэрэгтэй ч дайн дажингүй энх цаг үед хүнд гай болохоос нэмэр болдоггүйг түүний 1772 онд хийсэн нэгэн үйлдэл тодхон харуулна. Тухайн үед Ахмадын алба хашиж байсан Блачер сахилга бат муутай санваартаныг хуурамчаар цаазалсан хэрэгт орооцолджээ. 18-р зууны үед санваартаныг хуурамчаар цаазлах явдалд таагүй ханддаг байсан юм. Соёлтой мужийн армийн оффицер хүн ийм зүйл хийснийхээ төлөөсөнд 1773 онд тушаал нэмэх байсан нь бүтэлгүйтэв. Өөрийнхөө зан аашийг хэзээ ч хянаж байгаагүй Блачер Пруссын армиас гарах гэж байгаагаа мэдэгдсэн ууртай захидлыг дээш нь хүргүүлсэнд Эзэн хаан Фредерик ихээхэн хилэгнэж “Чөтгөр лүүгээ тонил Ахмад Блачер” гэсэн хариуг түүнд өгсөн байдаг.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…