paid-only post 17 минут унших

Дэлхийн түүхэн дэх хамгийн урт хугацаагаар үргэлжилсэнь хамгийн аймшигтай бүслэлтүүд(1)

Дэлхийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн аймшигт бүслэлтүүд 1. Кандиагийн бүслэлт (1648-1669) Венецийн цэрэг, усан онгоц, Мальтийн домогт хөлөг баатруудаар хамгаалуулсан…

Дэлхийн түүхэн дэх хамгийн урт хугацаагаар үргэлжилсэнь хамгийн аймшигтай бүслэлтүүд(1)

Дэлхийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн аймшигт бүслэлтүүд

  1. Кандиагийн бүслэлт (1648-1669)

Венецийн цэрэг, усан онгоц, Мальтийн домогт хөлөг баатруудаар хамгаалуулсан Османы Эзэнт гүрний бүслэлтийг Кандиа хотынхон (өнөөгийн Грекийн Ираклион хот) 20 гаруй жилийн турш тэвчиж гарсан байдаг нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг юм. 1648 онд Османы цэргүүд Газар дундад тэнгисийн баруун хэсэг рүү нутаг дэвсгэрээ тэлэх бодлогынхоо хүрээнд Кретийн арлын ихэнх хэсгийг эзлэн авав. Төвөгтэй байдалд байсан Венецийн цэргийн хүчин тэднийг эсэргүүцэж байлаа. Критийн нийслэлийг 20 гаруй жилийн турш өөрийн бүслэлтэнд байлгаж байхдаа Венецүүд эрх мэдэл, нөлөө буурсан, Католик шашинтай Франц, Испани улс Мусламанчуудын хамгийн том дайсан болоод байгааг ухаарчээ. Францын цэргүүд Кандиа хотын Венецүүдээс тусламж авахаар явсан байдаг ч бүтэн 21 жилийн турш үргэлжилсэн бөмбөгдөлт, цус асгаруулсан бүслэлтийн дараа 1669 онд Кандиа Османчуудад бууж өгсөн юм. Биологийн зэвсэг ашигласан хэмээн тэмдэглэгдсэн дэлхийн хамгийн анхны тохиолдлуудын нэг гэдгээрээ энэхүү бүслэлт нь бусад бүслэлтүүдээс онцлогтой юм. Католик шашинтай Венецүүд тахлаар өвчилсөн өвчтөнүүдийн дотор эрхтэнээс гаргаж авсан ийлдэсийг ашиглан Мусламан шашинтай Османчууд руу дайрахаар төлөвлөсөн байв. Венецийн командлагчид Османы цэргийн хүчийг сулруулсанаар бүслэлтээ цуцална хэмээн тооцож байв. Үнэхээр ийм зүйл болсон гэсэн баттай нотолгоо байхгүй ч гэсэн судлаачид энэ төлөвлөгөөг 2015 онд олж илрүүлсэн байдаг ажээ. Мальтын хөлөг баатрууд 21 жилийн туршид үргэлжилсэн бүслэлтийн үеэр амжилтгүй тулалдсан төдийгүй Османы эзэнт гүрэнд ялагдсан нь тэдний эрх мэдэл, нөлөө ихээхэн буурсныг тодорхой харуулж өгсөн юм. 19-р зууны сүүлч үе хүртэл Кандиа нь Османы эзэнт гүрний хяналтанд байсан билээ.

  1. Салоникийн бүслэлт (1422-1430)

Османы эзэнт гүрнийг Баруун Европ руу нутаг дэвсгэрээ тэлж байх үед Венецийн Газар дундын тэнгис дэхь хүч Византын Эзэнт гүрний нэгэн адилаар ганхаж эхэлж байв. 1422 онд Салоник хотыг захирч байсан Византын Эзэнт гүрэн лүү Османы эзэнт гүрэн довтолсон ба Венецүүдтэй хамтран улс төрийн хувьд хяналт тавьж, тухайн бүсийг хамгаалах болов. Венецүүд нийт хүн амынхаа 95 хувийг алдсан ч Османы эзэнт гүрний дараалан 8 жил үргэлжилсэн халдлага, довтолгооныг эсэргүүцсэн байдаг юм. Салоник хот болон Османы эзэнт гүрний бууж өгдөггүй фракцуудын халдлагуудыг уг бүслэлт илүү тод томруунаар харуулж өгчээ. 1430 оны 3-р сарын сүүлээр Османы Эзэнт гүрэн Салоник хотыг дайран эзлэснийхээ дараа 3 хоногийн турш тонон дээрэмдэж, охид эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж, амьд үлдсэн олзны хүмүүсийг боолчилсон байдаг. Эртний хөшөө дурсгалуудыг үгүй хийн, сүмүүдийг нь нурааж, номын сан, соёлын өв хадгалдаг бусад байгууллагуудыг нурааж устгасан байдаг. Христийн сүмүүдийг Мусламан шашны сүм болгон өөрчилсөн ба хотын ард иргэдээс ердөө 2000 хүн л бүслэлтээс амьд гарсан бөгөөд тэдний ихэнхийг эзлэн түрэмгийлэгчид Исламын шашин руу урвуулав. 1912 оны Балканы Дайны үед Грекчүүдэд эзлэгдэх хүртлээ Салоник хот Османчуудын гарт байсан билээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…