1940 оны зургадугаар сарын 1-ний өглөө Темза голын амсарт байрлах нэгэн жижиг завь дарвуулт онгоцны боомтоос ер бусын багийнхны хамт хөдөлжээ. Арван долоо гаруй метр урт, хувийн зугаалгын «Сандаунер» хэмээх моторт завины жолоог 66 настай тэтгэвэрт гарсан далайчин барьж, хажууд нь түүний хүү, далайн скаутын арван найман настай хүү хоёр зогсож байлаа. Тэдний зорилго нь Ла-Маншийн хоолойг гатлан, Германы бөмбөгдөгч онгоцны дор Францын эрэг дээр гацсан цэргүүдийг аврах явдал байв.
Тэр өдөр орой «Сандаунер» хорь орчим хүнд зориулагдсан тавцан, бүхээгтээ 127 цэрэг багтаан Англи руу буцаж ирсэн бөгөөд жолооч нь онгоцыг Германы онгоцны сумнаас аврахын тулд далайн давалгааг уншин, ээлж дараалан эргэлт хийсээр байв. Энэ хүн бол Чарльз Лайтоллер буюу 28 жилийн өмнө «Титаник» хөлөг живэхэд амьд үлдсэн хамгийн өндөр албан тушаалтан, хөлгийн хоёрдугаар туслах ахлагч байлаа.
Түүний түүх бол есөн хоногийн дотор гурван зуу гаруй мянган хүнийг үхлийн хавхнаас аварсан «Дюнкеркийн гайхамшиг»-ийн олон мянган түүхийн зөвхөн нэг нь юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү