Нэгэн эр талийгаач болон диваажинд хуваарилагдан иржээ. Диваажин болсон хойно тансаг, нарийн хоол унд, хурд хүчтэй машин, элдэв архи дарс гээд сайхан бүхэн байх ба охид бүсгүйчүүдийн туяхан нарийн , үзэсгэлэн төгөлдрийн тухай яриад ч хэрэггүй гэнэ. Жаргаж байгаа эр нэгэн удаа бурхнаас тэр там гээч нь ямар байдгийг ганц нүдээрээ боловч хамаагүй, цухас харъя гэж гуйжээ. Бурхан ч зөвшөөрсөн ба мань эр өөрийн найз нөхдийг айхавтар тамын тогоонд түлэгдэж,гарах гэхээр нь чөтгөр төмөр сэрээгээ гэдсэнд нь зоон дахин тогоо руу унагах мэтээр зовж шаналж байгааг харах юм бодтол харин өөрийнхөөс нь илүү сайхан, олон хүүхнүүдээр хүрээлүүлсэн, илүү тансаг хоолтой, архи дарс, машин тэрэг.... гэдгийг бүр тоохоо больсон нөхдүүд сууж байх юм гэнэ. Ганц ялгаа нь найз нар нь бүгд л уйлж суужээ. Сэтгэлээр унаж, уур нь хүрснээс уйлахад ойрхон болсон залуу бурхнаас ингэж асууж гэнэ:
-хөөш бурхан! Хөөш чи! Яахаараа тамд байгаа нь надаас илүү жаргаж, сайхан хүүхнүүдтэй наргиж байдаг билээ. Ер нь би диваажинд байгаа юм уу, эсвэл тамд байгаа юм уу? Чи бурхан уу? худалч чөтгөр үү? Найз нар минь яагаад тийм сайхан газар уйлаад байгаа юм бэ?
-Залуу минь би бурхан мөн, чи ч диваажинд байна. Найз нар чинь харин тамд байгаа ба тэд диваажинд илүү сайхан хүүхэн, машин, хоол унд байдаг гэж ойлгосон учраас л уйлж байгаа юм гэжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү