paid-only post 2 минут унших

Дөрвөн хортонгоос ангижирсан нь

1958 оны 2-р сард Хятадын бүх л сонин хэвлэлд “дөрвөн хортонгийн тухай”, түүнээс хэрхэн ангижрах арга зам, компанит ажлын тухай бичиж эхэлжээ. Женьминь жибао зэрэг хамгийн том сонин нь дөрвөн хортонтой тэмцэх тэмцлийг “ Хятадын түүхэн дэх агуу тулаан” хэмээн нэрлэж , иргэн бүрийг их тэмцэлд нэгдэхийг уриалж, шаардаж байлаа. Эдгээр дөрвөн хор нь тариа будаа идэн сүйтгэдэг харх, шумуул, ялаа ,болжмор байв.Жилийн турш үргэлжилсэн компанит ажлын явцад дөрвөн дайсны тухай яриа аажмаар мартагдан зөвхөн болжмор л үлдсэн байна.

Хятадын тухайн үеийн тооцоогоор нэг болжмор жилд 4,5 кг үр тариа иддэг учир 1 сая болжмор алахад л 60 000 хүний хүнс хадгалагдаж үлдэх ёстой байв. Хятад маягийн хялбаршуулсан математик, биологи гэж энэ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү