Нийтлэлч Чалчаа саарал (Энэ нийтлэл дэх үзэл бодол, дүгнэлт нь нийтлэлчийн байр суурийг илэрхийлнэ)
Чин үнэнч дурлалаасаа болж 25 жил “эх”-ийнхээ шоронд хоригджээ
Франц гаралтай үзэсгэлэн төгс Бланш Монньегийн амьдрал тун харамсалтайгаар дууссан юм. Баян тансаг гэр бүлд мэндэлсэн Бланшийн гоо үзэсгэлэн, сэтгэл булаам төрх, цовоо цолгиун сайхан ааш нь олон хүнийг, ялангуяа олон залуусын анхаарлыг соронзон мэт татдаг байжээ. Язгууртны хүрээлэлд багтдаг байсан эх нь охиныхоо гэрлэлтийн асуудалд тун ч нухацтай ханддаг байв. Өсвөр насны охин байхаасаа л нийгмийн өндөр түвшний олон залуусын анхаарлыг татаж хайрын захианд дарагдах болсон Бланшийг эх (Луйс Моннье) нь хөрөнгө мөнгө ихтэй хүнтэй л гэрлүүлэхийг хүсдэг байлаа.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү