paid-only post 5 минут унших

Эхнэрийнхээ зургийг Эверестийн оргил дээр орхих гээд алга болсон хүн

Үргэлжлэл. Өмнөх нь Эверестдэх анхны үхэл

1924 онд дараагийн экспедиц бараг хуучин бүрэлдэхүүнээрээ ирсэн бөгөөд Жорж Финч явсангүй. Өмнөх авиралтаас хойш энэ хүн эхнэрээсээ салсан, бас тэгээд Австралийн иргэн байсан тул (англи хүн л оргилд эхэлж гарах ёстой юм байж) дэлхийн ноён оргилд гарах “эрхгүй” болсон бололтой. Харин түүний оронд 22 настай залуухан Эндрю Ирвинийг авсан ба тэрээр инжинер мэргэжилтэй, янз бүрийн зэвсгийн загвар зохион бүтээж байсан, хэдийгээр ууланд авирах туршлага гэх юмгүй боловч бие хаа нь бараг л супермэн (багийн инжинер Ноэлийн хэлснээр) шахам хүн байж. Гэхдээ Мэллори Ирвинийг оргилд гарах бүрэлдэхүүнд биш харин туслах багийн хүн л гэж тооцож авч явжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү