Алдарт эрдэмтэн Эрнест Резерфордын найз, их сургуулийн багш нэгэн эрдэмтэн нь түүнээс тусламж хүсжээ. Энэ багшийн нэгэн оюутан физикийн шалгалтад тун тааруу дүн авсан бөгөөд харин оюутан үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй бүр хамгийн өндөр дүн тавихыг шаардсан байна. Иймээс багш нь гурав дахь тал болох нэрт эрдэмтэн Эрнест Резерфордыг маргалдагч хоёрын шүүгч болохыг урьсан нь энэ.
Шалгалтын асуулт нь барометрийн тусламжтайгаар нэгэн байшингийн өндрийг олох ёстой байсан ба оюутны хариулт нь “Байшингийн орой дээр гараад барометрээ олсонд уяж доош нь унжуулаад газар хүрэх үед нь олсон дээрээ тэмдэг тавиад, дараа нь энэ олсоо хэмжиж байшингийн өндрийг ямар ч алдаагүй олно” гэсэн утгатай байв.
Багшийн хувьд энэ хариулт нь дэндүү утгагүй, физикийн хичээлд ямар ч хамаагүй зүйл байлаа. Гэхдээ бас уг хэтэрхий энгийн аргыг буруу гэж хэлэхэд нэг л хэцүү.
Резерфорд оюутныг дуудан авчирч өнөөх бодлогын хариултыг илүү физикийн шинжлэх ухаантай холбоотой аргаар олохыг хүсээд 5 минутын хугацаа өгчээ. Таван минут ч өнгөрч, оюутны бодлогын хариуг харах гэтэл хоосон цаас.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү