Энэ их хайрхны орой дээр гарах гэж яваад амиа алдсан цөөнгүй түүхийг урд нь цуврал байдлаар бичиж байсныгаа нэгэн эмгэнэлтэй түүхээр үргэлжлүүлье.
Эверестийн оргилд тун ойрхон буюу 8500 метрийн өндөрт замын нэгэн “тэмдэг” бий. Чухам энэ тэмдгийн ачаар ядарч сульдсан хүмүүс орой дээр хэр ойрхон ирснийгээ мэддэг билээ. Тэр тэмдэг гээч нь ногоон гуталтай хүний цогцос!
1996 онд Эверест уул тун догширч нийтдээ 15 хүн буцаж ирээгүй юм. Америкийн нэгэн уулчин-жуулчны компани авиралт зохион байгуулж олон хүний амь нас эрсэдсэн түүхээр Холивүүдэд Эверест гэсэн кино хийсэн байдгийг олонх нь үзсэн байх. Энэ группээс гадна бас олон хүмүүс тухайн үед авирч, замын түгжрэлд автаж, үхэж үрэгдэж байсны нэг нь энэ ногоон гуталтай хүн.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү