Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа агсны 90 жилийн дурсамж, тэмдэглэл гурван боть ном хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн. Монголын нэртэй соён гэгээрүүлэгчдийн нэгэн түүний гурван боть номын нэгэнд 1939 оны дайны тухай дэлгэрэнгүй бий. Энэ дайны эхнийхээс сүүлийн өдөр хүртэл таван сарын турш талбарт нь байсан дайчны хувьд Г.Бирваа гуай болсон үйл явдал, байлдагчид, дарга, офицерууд, Зөвлөлтийн цэрэг, дарга нарын яриа хөөрөөг тэмдэглэж явснаа дурдатглыг нь багтаасан байна. Түүний өөд болтлоо эмзэглэж явсан сэдэв нь энэ дайныг дайн биш гэж хэлж, үзэж, илтгэл тавьж байсан хүмүүсийн үг, яриа, үзэл бодол юм. Олон түмэнд 1939 онд дайн болоогүй, хэдэн цэрэг цуглаж “байлдаж тоглоод” тарсан мэт ойлголт үлдэх вий, тэгвэл ихээхэн эндүүрэл, төөрөгдөл болно, түүх гуйвна хэмээн ярьдаг байжээ. Тиймдээ ч өөрийн биеэр дарийн утаа үнэрлэж, үзэж харсан, туулснаа үзэг, цаас нийлүүлэн бичиж үлдээжээ.
Дайны жилийн тэмдэглэл:
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү