Хуульч, сэтгүүлч, хуульзүйн ухааны доктор Ш.Сүхбаатар нь “Монгол төрийн мэргэн өвөө”, “Монголын хуульч эрдэмтэд”, “Бор цэргээс Бороо генерал”, “Дайчин Баатарын туулсан замнал”, “Төрийн тэргүүн шүүгч Иш” аман хууч яриа, баримт түшиглэсэн судалгааны номууд олныг бүтээж хэвлүүлсэн бөгөөд мөн түүний бүтээл болох 1998 онд хэвлүүлсэн БНМАУ-ын прокурор, БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, Ж.Авхиа генералын тухай “Эр хүн” номын хэсгээс зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр Толгойлогч.мн сайтын уншигчдадаа хүргэж байна.
...Авхиа генерал нэгэн биед яаж багтав гэмээр баялаг намтартай. Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга, бага сургуулийн багшаас захирал, ардын армийн байлдагч, хилчин, офицер, хорооны захирагч, Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий газрын дарга, Нийгмийн аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, БНМАУ-ын прокурор, БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, Шинжлэх ухааны академийн төр, эрхзүйн хүрээлэнгийн Зөвлөх, Хуулийн дээд сургуулийн багш, өмгөөлөгч, Улсын прокурорын Ахмадын хорооны дарга.Бас энэ их алба ажлын хаагуур нь хэдийд нь амжуулчихав гэмээр баруун хил дээр байлдаж явсан ахмад дайчин, Улсын наадмын дэвжээнээ гурвантаа таваас дээш даваатай улам нэмэх, үнэн хүчит начин, БНМАУ-ын Ардын Их хурлын таван удаагийн депутат, Монгол Улсын шинэ Үндсэн хууль санаачлагчдын нэг, Хуульзүйн ухааны доктор, Төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх, хурандаа генерал, Монгол Улсын гавъяат хуульч билээ.Энэ ном бол намтарчилсан байдлаар бичсэн түүний хөрөг юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү