Дэлхийн хоёрдугаар дайны түүх сонирхдог хүмүүс энэ генералыг сайн мэднэ. Тэрээр дайны үеэр цоорон гарсан алдартай цөөхөн жанжны нэг бөгөөд дайн эхлэхэд ердөө дэд хурандаа цолтой хүн байжээ. Дэд хурандаагаас маршал болтол өсөн дэвжихдээ хаа нэг аюулгүй газар суусангүй байнга тулалдааны хамгийн хатуу хэцүү газар очиж, үхэж үрэгдэж байгаа цэргүүдтэйгээ цуг биш юм аа гэхэд тун ойрхон байсан энэ маршалыг цэргүүд төдийгүй, Зөвлөлтийн удирдлагууд ихээхэн хүндэлдэг байв.
Генерал гэж байснаа яагаад гэнэт маршал болоод явчихав аа гэж гайхаж магад. Хамаг учир нь генерал Иван Черняховскийд маршал цол олгох болоод тэр цолыг маргааш нь албан ёсоор авна гэж байсан тэр үед генерал амь үрэгдсэн болохоор энэ хүнийг генерал, маршал хэмээн янз янзаар бичнэ. Тэр маршал цол авах болчихсон, 38 нас хүрчихсэн (38 настай маршал байтугай генерал гээд бод доо) үедээ буюу 1945 оны 2-р сард фронтын ойролцоо амь үрэгдсэн билээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү