paid-only post 4 минут унших

Герань-2: Дрон-камиказе

2022 оны 10 сард Tolgoilogch.mn сайтад нийтэлжээ. 2000 оны үед Америкийн Ирак дахь цэргийн баазад байрлах цэргүүдэд нэгэн ядаргаатай зовлон байсан нь энд тэнд хаягдсан тэсрэх бөмбөг байлаа.

Герань-2: Дрон-камиказе
Нийтлэлч Чалчаа саарал

2022 оны 10 сард Tolgoilogch.mn сайтад нийтэлжээ.

2000 оны үед Америкийн Ирак дахь цэргийн баазад байрлах цэргүүдэд нэгэн ядаргаатай зовлон байсан нь энд тэнд хаягдсан тэсрэх бөмбөг байлаа. Энгийн болон цэргийнхэн нь байж байгаад л тийм бөмбөг дайрч амиа алдаж, тахир дутуу болж байсан бөгөөд иймэрхүү бөмбөг болон минийг аюулгүй болгох шинэхэн техникийг хүлээсээр.

Харин Америкт нөгөө техникийг нь туршиж шалгаж бөөнөөр үйлдвэрлэх гэж зөндөө л юм болж таараа. Саяар тоологдох хэмжээний үнэтэй, маш нарийн техникийг хүлээж залхсан цэргүүд нь тухайн нутаг оронд байгаа хүүхдийн тоглоомын дэлгүүрийн удирдлагатай машин болгоныг нь худалдаж аван, скочоор энгийн хямдхан GoPro тавин тэсрэх бодис байж болох газар болгоныг самнана. Олсныгоо нөгөө камерын тусламжтайгаар хэдэн талаас нь нарийн сайн ажиглаж байгаад өөр нэг тоглоомон машинд тэсрэх бодис тавин аваачаад дэлбэлээд л болоо. Ийм байдлаар ихээхэн том хэмжээний газар нутгийг цэвэрлэсэн бөгөөд нөгөө айхтар үнэтэй робот машин нь ирэхэд хийх ажил үлдээгүй байжээ. Харин цэргүүдийн шинэ санаа нь нөгөө роботыг үйлдвэрлэх үнэ, тусгай оператор, техник үйлчилгээ...гээд юмтай харьцуулахад хэдэн мянга дахин хямд зардал шаардаж байсан гэдэг. Үр дүн нь яг ижил.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…