Нийтлэлч Чалчаа саарал
Дэлхийн 2-р дайн хэрхэн яаж эхэлсэн талаар олон янзын маргаан үзэл бодол байдаг. Гэхдээ үндсэн ойлголт нь Гитлерийн Герман 1939 оны 9-р сарын 1 нд Польш улс руу халдан довтолсноор энэ их дайн эхэлсэн гэдэг бөгөөд залгуулаад зарим нэг нь “ЗХУ Польшийг нөгөө талаас нь дайрч дэлхийн хоёрдугаар дайныг Сталин Гитлер гэсэн хоёр мангас эхлүүлсэн билээ” гэх маягаар бичдэг, түүнийг нь уншин толгой дохин суух хүн олон бий. 1990-ээд оноос иймэрхүү үзэл бодол маш их хүчтэй тарж,одоо зарим хүний хувьд энэхүү хялбаршуулсан ойлголт нь Дэлхийн их дайны гол буруутан хэн бэ гэдгийг тодорхойлдог цорын ганц шалгуур болсон гэж болмоор. Гэтэл үнэндээ байдал ихээхэн нарийн төвөгтэй гэмээр байсан билээ.
Гитлер,Герман улс Австрийг өөртөө нэгтгэсний дараа дэлхий даяараа ихээхэн түгшүүртэйгээр энэ явдлыг ажиглаж байхад Польш улс хамгийн түрүүнд энэ явдлыг дэмжсэн бөгөөд үүний хариуд нь Германчууд Вильно болон Вильнюсийн газар нутгийг Польшийн газар нутаг гэдэг үздэг Польш андуудаа дэмжсэн байна. Шинэхэн “хосууд” удалгүй бүр ихээхэн том юм сонирхож эхэлсэн нь олон жилийн турш маргаан дагуулж байгаа Чехословак улсын газар нутгийг хуваан авах явдал болж өргөжжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү