paid-only post 3 минут унших

Германы 7 цэрэг, нэг согтуу хорваттай цуг Белградыг эзэлсэн нь

1941 оны 4 сарын 11. Гитлерийн Германы арми гэж "санасандаа сарвайдаг, сарвайсандаа хүрдэг" цаг үе байлаа.

Германы 7 цэрэг, нэг согтуу хорваттай цуг Белградыг эзэлсэн нь

1941 оны 4 сарын 11. Гитлерийн Германы арми гэж “санасандаа сарвайдаг, сарвайсандаа хүрдэг” цаг үе байлаа. Энэ удаа Гитлер Югослав улсыг эрхэндээ оруулах гэж дайтаж эхэлсэн цаг бөгөөд нийслэл Белградыг нь хэд хэдэн удаа хүчтэй бөмбөгдөж, нэлээд сулруулаад байв.

СС-ийн “Дас Рейх” дивизийн гауптштурмфюрер Фриц Клингенберг өөрт өгсөн тагнуулыг үүрэг биелүүлэхээр хэдэн цэрэгтэй гаран үндсэн хүчээсээ нэлээд түрүүлж, дайсны нийслэлд тулаад ирчихсэн цаашид яахаа шийдэж ядан байлаа. Нийслэлийг эзлэхэд хэрэгтэй зам харгуй ямар байгаа тухай, хаагуур ямар гүүр бүтэн байгаа зэргийг мэдэж, газрын зураг дээр тэмдэглэх зэрэг даалгавраа бүрэн биелүүлсэн боловч хажууханд нь харагдах Белград хот руу орж болохоор санагдаж байсан бололтой. Гол гараад л цаана нь дайсны нийслэл байж байхад баатар болох хүсэлтэй эр буцаж чадсангүй.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…