Швейцарийн Холбооны Улс гэх энэ улсыг энэ дэлхийд 8 настай балчраас 80 настай буурай хүртэл бичиг үсэг тайлагдсан хүн бүр мэдэх байх. Олон ном зохиол, кинонд энэ улсын тухай гардаг. Ядаж нэрийг нь дурдаж өнгөрөөгүй тагнуул, мафиийн сэдэвт адал явдалт кино ховорхон. Энэ улсыг хүмүүс “Швейцарийн банк”-аар нь ч илүү сайн мэднэ. Бас "Викторинокс" хутга, гайхамшигтай чамин чанартай цаг, дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй байгаль гэх гурван том нэрийн хуудас бий. Маш өвөрмөц соёлтой энэ улсад дээрх дөрвөөс өөр маш олон “нууц” бий бөгөөд түүнээс сонирхуулья. Энэ улсын хөгжлийн хөтөлбөр манай улсад ч хамаатай байж болохоор байсныг түүх гэрчилдэг.
Швейцарийн Холбооны Улс нь ХБНГУ, Итали, Франц, Лихтенштейний вант улсуудтай хиллэн баруун Европын төв цээжинд оршдог. Герман, Франц, Итали, Руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл түгээмэл тархсан. Хүн амын боловсрол, соёлын түвшин нь дэлхийн хэмжээнд маш өндөрт тооцогддог. Швейцарь нь төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш нэг ч дайн, бүс нутгийн мөргөлдөөнүүдэд орж байгаагүй. Энд Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг, Дэлхийн Худалдааны байгууллага, НҮБ-ын Европ дахь хоёр ч төв байр байрладаг. Швейцарь 8.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагтай, 548 тэрбум ам.долларын ДНБ-ий үзүүлэлттэй.
Европын төв хэсэгт байрлах далайд гарцгүй жижиг улс боловч стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой газарзүйн байрлал бүхий улс. Энэ байдлаараа манайхтай төстэй ч Монголын хувьд энэ улсаас хэдэн мянга дахин баян, бас том газар нутагтайг дурдах хэрэгтэй.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү