Нийтлэлч Чалчаа саарал
Гитлерийн Герман ЗХУ-руу халдан довтолсон эхний хэдэн саруудад механикжсан болон танкийн том том бүлэглэлүүд нь дайсныхаа жигүүрээр довтлон орж, ар талаасаа тасрах бий гэж айлгүйгээр олон том тогоо үүсгэн,түүнийгээ жижиглэн бутлан устгаж байсан билээ. Саяар тоологдох цэрэг бүслэн авч, олзолж, устгаж байсан тэр үед Германы агаарын десант дэндүү даруухан үүрэгтэй ажиллаж байсан гэдэг. Цахилгаан дайны “номоор” бол агаарын десант нь танкны гүн цөмрөн орохоос илүү үүрэг гүйцэтгэх ёстой баймаар. Гэтэл ердөө л ганц нэг чухал объект эзлэн авах болон хорлон сүйтгэх жижигхэн бүлэг буулгах зорилгоор л агаарын десант хаяж байжээ. Хүний болон материалын асар их нөөцийг дайны нөхцөлд богино хугацаанд дайчлан гаргах боломжтой ЗХУ-ын эсрэг агаарын десант өргөн хэмжээгээр хэрэглэж чадсан бол 1941 оны 11 сард Москвагаас 22 км-ийн зайд зогсох биш харин Москвагийн цаана гарчихсан Урал зүглэн зүтгэж байсан баймаар...
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү