paid-only post 5 минут унших

Ялагдашгүй хэмээх Ямато хөлгийн сүйрэл

Дэлхийн 2-р дайн үеийн хамгийн том, хамгийн хүчирхэг хөлөг онгоц бол Японы Ямато хэмээх хуягт линкор (warship, battleship) байлаа.

Ялагдашгүй хэмээх Ямато хөлгийн сүйрэл

 Дэлхийн 2-р дайн үеийн хамгийн том, хамгийн хүчирхэг хөлөг онгоц бол Японы Ямато хэмээх хуягт линкор (warship, battleship) байлаа. Энэ хөлгийг усанд тавьж байх үед түүнээс том цорын ганц усан онгоц байсан нь иргэний “Куин Мэри” бөгөөд “Ямато” нь 460 мм-ийн 2820 тонн жинтэй 9 их буутай,түүний нэг сум нь л гэхэд 1,5 тонн жинтэй, энэ сум нь 45 км-ийн зайтай байг устгах боломжтой...түүнээс жижиг хэмжээтэй янз бүрийн зориулалттай үй олон том жижиг буунуудыг тоочих гэвэл нэлээд цаг орохоор их юм гэсэн.

Хөлгийн их биеийн урт нь 263 метр, 40 метр өргөн, усан түрц нь 72810, хөдөлгүүр нь 150 000 морины хүчтэй, 27,5 зангилаа хурдтай (ойролцоогоор 50 км/цаг), их бие нь 50-650 мм хуягтай...гээд үнэхээр дайны том мангас байжээ.

Япончууд энэ хөлгийг хийх гэж маш их хүч, зүтгэл, хөрөнгө гарган босгосон бөгөөд наран улсын сүр хүч болсон онгоцоо дайн байлдаанд оруулсан нэртэй боловч үнэндээ хайрлаж хамгаалан их тулалдаанд оролцуулахгүй шахам явсаар 1943 онд торпедод оногдож томхон гэмтсэн байна. Японы зэвсэгт хүчний ялагдашгүй сүр хүчний илэрхийлэл болсон энэ хөлгийг засаж байгаа нэрээр дайн тулаанаас бүр ч холдууллаа.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…