Токиод болох Олимпын их наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Спортын энэ их баяр наадам маань ямархуу нөхцөл байдалд болох тухай зарим нэг зүйл харж байтал сонирхол татсан хачин гэмээр цөөнгүй зүйлтэй таарсныгаа та бүхэнтэй хуваалцъя. Юуны өмнө Япон улсад болох ёстой байсан, болсон энэ том наадам маань заавал нэг томоохон бүтэлгүйтэл, бараг сүйрэл дагуулдаг хачин уламжлалтай гэж хэлж болохоор юм байна.
1940 онд Япон улсын 2600 жилийн ой тохиох байсан тул Наран улсын эзэн хаан, төр засгийн тэргүүнүүд тэр жил Олимпын их наадмыг өөрийн улсдаа зохион байгуулж, арлын улс орныгоо дэлхий дахинд нэг сайн сурталчлах боломжтой юм байна гэж үзэн уг тоглолтыг явуулах саналаа ОУОХ-д өгчээ. Мөн тухайн үед Японы тамирчид дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд маш амжилттай оролцож байсан нь ч зохих хэмжээгээр нөлөөлсөн гэдэг.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү