Дэлхийн 2-р дайн үед Японы арми флотын дайчид дэндүү гэмээр улангасан тулалдаж байсан олон жишээ бий бөгөөд эдний дундаас нисгэгч камиказе нар ялгаран тодордог билээ. Тэгвэл тэднээс дутахгүй зориг зүрх гаргаж байсан бас нэг өөр бүлэг хүмүүс байсан нь шумбагч камиказе нар юм. Тэднийг, тэдний торпедыг Япончууд кайтан хэмээн нэрлэдэг байсан бөгөөд энэ нь “хувь заяа өөрчлөгч” гэсэн утгатай үг юм гэнэ лээ.
Мидуэйд хэмх балбуулсан Японы флот үндсэндээ байлдах чадвараа бараг алдаж, Номхон далай Америкчуудын гарт орох нь тодорхой боллоо. Ийм үед Наран улсыг аврах зүйл нь ямар нэг санаанд оромгүй байлдах арга, өвөрмөц онцгой зэвсэг техник гэж флотынхон үзэж байв.
Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү