П.Гэндэн 1924-1928 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1928-1932 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, 1932-1936 онд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд, МҮЭ-ийн Төв товчооны дарга, Улсын банкны Ерөнхий хорооны даргын ажлыг хавсран 12 жил Монгол Улсын төр засгийн удирдах албыг хашиж байжээ.
Түүхчдийн бичсэнээр төрд ажиллах 12 жилийн хугацаандаа Сталинтай 11 удаа уулзахад бодлогын чанартай чухал асуудлуудыг ярилцсан гэдэг. Тэрээр Моксвад Сталинтай уулзах үедээ улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж, тусгаар улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг ил далд, удаа дараа анхааруулж хэлсэн байдаг.
Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү