paid-only post 4 минут унших

Их Британийн Карл нэртэй хаад

Хатан хаан Элизавета II таалал төгсөж, хаан ширээнд хүү нь болох хунтайж Чарьлз Филипп Артур Жорж суухаар болсон тухай дэлхий даяар шуугиад өнгөрлөө.

Их Британийн Карл нэртэй хаад
Нийтлэлч Чалчаа саарал

Хатан хаан Элизавета II таалал төгсөж, хаан ширээнд хүү нь болох хунтайж Чарьлз Филипп Артур Жорж суухаар болсон тухай дэлхий даяар шуугиад өнгөрлөө. Шинэ хаан нь эдгээр 4 нэрнээс Карл III хэмээх алдрыг сонгож авсан тухай гадаад дотоодын зарим хэвлэлээр гарч байсныг харсан биз ээ. Гэтэл энэ дөрвөн нэр дотор Карл гэсэн юм огт байхгүй төдийгүй хааны нэр ханхүү байсан үеийнхээрээ л байгаа. Өөрчлөгдсөн зүйл гэвэл III гэсэн тоо. Тэгвэл тэр хачин Карл гээч нь Charles гэсэн нэрийг хэрхэн уншихтай л холбоотой зүйл юм байна.

Улс орнуудын зан заншил, латин нэрийн гарал үүсэл, хэл бичгийн онцлог зэрэг зүйлээс иймэрхүү будилаан их гарах бөгөөд жишээ нь Айван, Иохан, Ион ...гэх мэт нь бидний нэлээд сайн мэдэх Иван гэсэн нэрийн өөр хувилбарууд нь юм. Үүнтэй адилаар Мичел, Мишел, Михайл, Майкл ... гэх зэргээр яваад байвал дуусахгүй биз ээ. Нэмээд сонирхуулахад саяхан талийгаач болсон хатан хаан Элизавета II-ыг зарим нэг газар Изабелло II гэж нэрлэдэг байсан юм гэсэн.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…