1943 оны 10-р сарын 11 ний өдөр Америкийн тэнгисийн цэргийн хөлөг “Бори” эсминец (destroyer) нэгэн яаралтай даалгавар авсан нь 700 гаруй милийн зайд Германы шумбагч онгоц явааг олж устгах явдал байжээ. Бори нь хэдийгээр нэлээд хуучирсан боловч дайсны шумбагч онгоцыг олж илрүүлэх устгах зэрэг даалгаврыг биелүүлэхтэйгээ байлаа. Бас тэгээд 4 ширхэг 100 мм-ийн их буу, 76 мм-ийн зенитийн их буунууд, 4 торпед харвагч суурь, үй олон гүний бөмбөг...
Дайсны шумбагчийг хайж явсан Боригийн локатор нь нэг биш харин хоёр ч шумбагч онгоц илрүүлсэн ба Бори-гийн ахмад Хатчинс шууд л ойрхон байгаа руу нь (U-256) дайрч эхэлжээ. Дайсны дээрээс 2 хэсэг гүний бөмбөг хаясны дараа өнөө шумбагч гэмтсэн бололтой ил гарч ирсэн боловч Америкийн эсминиц хажууханд байгааг мэдээд дахин шумбажээ. Одоо дайсны гэмтсэн онгоц хаана байгааг яг таг мэдэх болсон Бори дахин нэг хэсэг гүний бөмбөг хаясны дараа далайн усан дээр нефть тосны томоохон толбо гарч ирсэн нь дайсны онгоц сөнөсөн, үгүйдээ л байлдах чадваргүй хэмжээний гэмтэл авсан гэдэг нь ойлгомжтой.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү