paid-only post 4 минут унших

Их довтолгооны үеийн агаарын тулалдаан

Япончууд алдсан агаарын ноёрхлоо эргүүлэн авахын тулд, Зөвлөлт Монголын армийн давшилтыг агаараас хааж байгаа нисэх хүчний дэд бүтцийг нь бөмбөгдөх гэсэн нь бүтэлгүйтсэний дараа 8-р сарын 22 ноос Зөвлөлт Монголын газрын цэргүүдийг бөмбөгдөхөд илүү анхаарал хандуулж эхэлжээ. Гэсэн хэдий ч 22 ны өдөр тэд ямар ч амжилтад хүрээгүй ба олон сөнөөгчөөр хамгаалуулсан бөмбөгдөгч онгоцны бүлгийг Зөвлөлтийн сөнөөгч ангийнхан тухай бүрд нь урьдчилан тосож тулалдаанаар хавчин бөмбөгийг нь эзгүй газар хаяулсаар байв. Энэ өдөр хэд хэдэн жижиг агаарын тулалдаан болсон боловч Зөвлөлтийн тал ямар ч хохирол хүлээлгүй  (Японы мэдээгээр бол Зөвлөлтийн 9 сөнөөгч, 3 бөмбөгдөгчийг унагасан гэнэ)  дайсныхаа 4 онгоц унагасны дотор 14 ялалт бүхий Кожи Мотомура хэмээх ас бас алагджээ.

23-ны өдөр Зөвлөлтийн бөмбөгдөгчид бүслэгдэж байгаа Японы цэрэг, тэдгээрийн хангамжийн дэд бүтцийг бөмбөгдөх явцад Японы талаас ямар ч сөнөөгч агаарт гараагүй, таараагүй гэсэн хачин мэдээ бий. Харин зенитийн их буучид нь хошууч Семеновын СБ бөмбөгдөгчийг буудаж унагасан байна.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү