1554 онд Туркийн султаны цэцэрлэгээр зугаалж явсан Австрийн элчин нэгэн сайхан цэцэг олж харжээ. Гоо сайхан, уян налархай зүйлийг дээдлэх, шүтэх, тийм зүйлээр чамирхах нь хэрээс хэтэрч байсан Европчуудын нэг болсон хүний хувьд зүгээр өнгөрч чадалгүй цэцгийн нэр усыг нь асууж, яаж ургуулах талаар нэлээд зүйл заалгаж авсан байна. Дараа нь мань эр нутаг буцахдаа Вена дахь хааны цэцэрлэгт өнөөх цэцгээ үрээр тарьж ургуулжээ. Үүнээс хойш хааны ордны цэцэрлэгч нар нь хойд нутгийн хүйтэн агаарт ургах чадвартай уг цэцгийн шинэ сорт гаргах гэж чамгүй ажилласны үр дүн гарч Европ даяар уг цэцэг алдаршиж эхэлсэн он жил нь 1594 он байлаа.
Ийнхүү Европ даяар “Алтан зул цэцгийн солиорол” гээч эхэлсэн бөгөөд ялангуяа Нидерландад ийм цэцэгтэй байх нь баян тарган, хүч нөлөөтэй, сайн язгуур угсаатай хүний шинж болж хувирсан байна. Алтан зул цэцгийг хүнд бэлэглэх нь хамгийн сайн бэлэг болж, цэцгийн үнэ ч төдий чинээ өссөөр, сүүлдээ бүр...
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү