Монголын Их хаадын үеийн гайхамшигт түүх цадигаас нэгэн зуурдхан хэсэг олны анхаарлыг онцгойлон татдаг. Энэ нь Монголын эзэнт гүрний гурав дахь их хаан Гүюг ба Сайн хан хэмээн алдаршсан Бат хааны хоорондын харилцаа ба түүнээс үүдэлтэйгээр тэд дайны талбарт алалдан тулалдах шахсан тухай мэдээлэл. Өгөдэй хаан сэрүүн тунгалаг ахуйдаа өөрийн гуравдугаар хүү Хүчүдээ хаан ширээгээ залгамжуулна хэмээн товлосон байж. Хүчү нь ихээхэн эрх дураараа боловч маш ухаалаг нэгэн байсан тул Өгөдэй хаан эзэнт гүрнийхээ жолоо цулбуурыг авч явах эрдэм, чадал хосолсон хэмээн сонгосон нь лавтай. Харамсалтай нь их хаанаас түрүүлээд Хүчү нь таалал төгссөн тул Хүчүгийн гурван хүүгийн ахмад нь болох Ширэмүнийг хунтайж болгон хаан ширээгээ өвлүүлэхээр зэхэж байсан тухай олон сурвалж бичигт дурдсан байдаг.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү