Ил хаан Абага: Самагар жанжнаа илгээлээ!
Ил хаан Абага Самагар жанжныг илгээв. Загалмайтнууд ч буулгаж чадаагүй араб дахин Монголд эрхшээгдсэн нь.
Загалмайтны ертөнцийн хэзээ ч чадал нь үл хүрч буулгаж авч чадаагүй араб дахин, исламын улсуудыг нэгтгэн дагуулж Ил хаант улсыг байгуулсан хүн бол Ил хаан Хүлэгү билээ. Түүний ууган хөвгүүн Абага, Ил хаант улсын хоёр дахь “Ил хаан”. Сурвалжид түүнийг “Абага хан-Үлэхү ханы хамгийн сайн, их хүү нь билээ. Тэрбээр Сүлдүс овгийн Есөнжин хатнаас нарт хорвоод мэндэлсэн” гэдэг. Тэрбээр Хүлэгү хааныг дагаж Иран, Перс, Сирийн нутагт дайтаж явжээ.
1265 оны 6 дугаар сарын 19-нд өнөөгийн Ираны нутаг Перахан мужийн Цагаан нуурын дэргэд түүнийг хаан ширээнд суулгасан байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Византийн хаан Михаэл 1265 онд өөрийн охидын нэгэн болох Мария Деспина Палеологинаг Абага хаантай гэрлүүлэхээр илгээсэн гэдэг. Тэрбээр хаан сууринд суусны дараагаар Ил хаант улсын дотоод асуудлаас гадна гадаад харилцаанд ихээхэн анхаарч Египетийн Мамлюкууд, Анатолийн Сельжукуудтэй, Византитэй харилцах харилцаанд ихээхэн анхаарал хандуулж байжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү