1984 оны аравдугаар сарын 31-нд Энэтхэгийн нэртэй улстөрч, анхны ерөнхий сайд Жавхарлал Неругийн охин, Индира Ганди хороогдсон юм. Тухайн үедээ Индра Ганди (Индира) хоёр дахь удаагаа засгийн эрхийг гартаа авч, улс орноо удирдан залж буй хүчирхэг улстөрч байлаа. Энэтхэгийн үндэстний цөөнх болох сикхүүд нь тухайн үед өөрсдийн оршин суудаг нутгийг Энэтхэгээс салан тусгаарлаж, Халистан нэртэй улс байгуулахыг идэвхтэй оролдож байлаа. Энэ нь улс орон хуваагдахад хүргэх аюултай тул Индра Ганди сикхүүдийн радикал үзэлт удирдагчдын эсрэг хатуу байр суурь баримталж байлаа. Гандид нууц цагдаагийн газраас Сикхүүдийн ариун шүтээн гэгддэг Алтан сүмийг илэрхий радикал үзэлтэн, террористуудын төв байр болгож байна, тэнд зэвсгийн агуулах байгуулсан зэрэг мэдээллийг дамжуулжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү