paid-only post 3 минут унших

Ирээдүйн эхнэрээ буудсан ас

Германы бүх холбоотон улсын онгоцыг унагасан, дээр нь өөрийн улсынхыг ч буудсан нисгэгч. Түүний хайрын түүх.

Ирээдүйн эхнэрээ буудсан ас

Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд Герман болон түүний холбоотон бүх улсын ядаж нэг онгоцыг унагасан, дээр нь нэмэрлээд өөрийнхөө улсын онгоцыг унагасан сөнөөгч-нисгэгч хэр олон байдаг бол? Лав л нэг байдаг ба тэр нь Герман, Итали, Япон, АНУ-ын (!) зэрэг нийт 10 гаран онгоц унагасан Америкийн ас Луис Кердс (Louis Edward Curdes)юм.

Перл Харбор-ын үйл явдал болсны дараа жирийн инженер байсан Луис Кердис цэрэгт сайн дураараа мордон мэргэжлийн дагуу нисэх хүчний ангид очжээ. Сөнөөгч нисгэгч болох тэрээр олон сар жил бэлтгэл хийсний дараа 1943 оноос Газар дундын тэнгист агаарын тулалдаанд оролцсон байна. Аливаа сөнөөгч нисгэгчийн анхны тулалдаан ямарваа нэг онцлог явдлаар дүүрэн байдаг ёсоор Луис эхний тулалдаандаа 3 “мессершмит-109” унагаажээ. Анхны тулалдаанд гурав шүү. Дараа нь Сардиний дээр дахиад хоёр, дараа нь Салерногийн тэнгэрт Италийн “Макки” унагаж ас хэмээгдэх нэр зүүж авлаа. Дайсны эдгээр онгоцыг унагаж явах үедээ өөрийнхөө Р-38 дотор нэгэн бүсгүйг боддог байсан нь Орос гаралтай, нэг кинонд тоглоод амжсан кино жүжигчин бусгүй Валерия Барнуэлл гээч байжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…