Иргэний дайны үеийн Индианчуудын талаарх та бидний сайн мэддэггүй түүхүүд
Америкийн Иргэний дайн нь олон овгоос бүрдсэн Америкын Индианчуудыг үгүйсгээгүй юм. Дайны үед хүмүүс олон талд хуваагдаж байсан ба зарим нь Холбооны армид, зарим нь Холбоонд зарим нь бүр хоёулангийнх нь талд байлдаж явсан байдаг. Омог, үндэстэнээрээ аль нэгийг нь сонгож байхад жирийн иргэд гэр бүл дотроо өөр өөр талуудыг дэмжин хагаралдаж байв. Америкын цагаан арьстнууд шиг тэд ч мөн ахан дүүстэйгээ сөргөөцөлдөж байсан юм. Цагаан арьстануудын дайнд оролцоно гэдэг Индианчуудын хувьд эх орноо аюулд оруулсан үйлдэл болсон байдаг. Нэлээдгүй олон Черокичууд боол эзэмшигч байсан болохоор тэдний ихэнх нь Холбоог дэмжиж байсанд гайхах зүйлгүй юм. Чоктав, Чикасав, Семинол, Крикийн ард түмэн ч мөн адил Холбоог дэмжиж байлаа. 1830-аад оны үед эдгээр омгууд Индианчуудын нутаг дэвсгэрт шилжин суурьшихдаа боолуудаа цуг авч явжээ. Яван явсаар зүүн өмнөд бүсийн омгуудын 3-4% нь Африк боол эзэмших болсон юм (мөн өөр омгоос олзолж авсан хүмүүсээ ч боолчилдог байлаа). Овог хоорондын хагарлаас болж боол болсон Африкууд, тэдний үр хүүхдүүд ихээхэн зовж тарчилсан бөгөөд эцэст нь омог хоорондын зөрчил, бодит тулаан гарсан байдаг билээ. Чероки омгийн зарим хүмүүс боол эзэмшдэггүй өмнөдийнхөний нэгэн адилаар Холбоог дэмжихээр шийдсэн байдаг. Ингээд Иргэний дайны үеийн Индианчуудын талаар бид бүгдийн бараг мэддэггүй түүхтэй танилцая.
- Мөсөн дээрх Цусан мөр
Холбооны улсууд тусгаар тогтнож, Индианчуудын нутаг дэвсгэр дээрх ихэнх омгууд Холбоог дэмжих хандлагатай болсон хэдий ч Форт Сумтерийн нуран уналт, түүний дараа Манассасын Эхний Тулаанд Холбоо ялалт байгуулсан зэрэг үйл явдлаас болж тэдний хандлага өөрчлөгдсөн юм. Тухайн үеийн Индианчуудын нутаг дэвсгэр дээрх хамгийн том үндэстэнүүд болох Чероки омгийн удирдагчид хожим нь Холбоотой эн эзэрэгцэхийн тулд өөрийн нөлөөгөө үзүүлж эхэлсэн байдаг. Эртний омгууд шинэ дайснуудтай болж, зарим жижиг омгууд Черокийн удирдагчдыг эсэргүүцэн, Вашингтон дахь омгуудыг үнэнч байхыг шаардав. 1861 оны 11-р сард Холбоотны хүч Индианчуудын нутаг дэвсгэр лүү дайран орж, зарим жижиг омгуудтай мөргөлдөөн үүсгэлээ. Аппер Крикийн ахлагч Опотлеяахола үндсэн хуулийн зарчимд нийцэж байгаа омгуудыг Канзасын Форт Ро дахь Холбооны хамгаалалтанд өгөхөөр шийдлээ. Хурандаа Дуглас Күүдерийн удирдлаган доорх Холбооны цэргүүд замд явж байхдаа тэдэн рүү дайрав. Гол төлөв Крик, Семинолын иргэдээс бүрдсэн Опотлеяахола болон түүний дагалдагчдын эсрэг боссон Холбооны цэргүүд, Черокийн холбоотнуудын дунд болсон цуврал тулаануудыг “Мөсөн дээрх Цусан Мөр” гэж нэрлэдэг юм. Дүрвэгчид голдуу толгой хорогддог байсан Канзас муж руу явж байх замдаа түүний 2000 гаруй дагалдагчд амь насаа алдав. Опотлеяахола болон бусад олон тооны хүмүүс дүрвэгсдийн хуаранд байхдаа нас барсан юм. 1863 онд Канзас мужид тэсгим хүйтэн өвөл болохоос өмнө “Мөсөн дээрх Цуст Мөр”, “Нулимсан Мөр” нэрээр Индианчуудын түүхэнд мөнхөрсөн Крикийн дайны үеэр тэдний удирдагч нь Хорсшү Бендийн тулаанаас амьд мэнд гарч чадсан байдаг.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү