Нийтлэлч Чалчаа саарал
1934 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тив дэлхийн 16 улсын шигшээ багууд хурд, хүчээ сорин үзэхээр Итали улсад хуран цуглажээ.
Талбайн эзэн баг нэлээдгүй будлиан хийж байж энэ шигшээ тэмцээнд оролцох эрх авсан ч оролцох төдийгүй бүр аварга болох зорилго тавьж байсан болохоор ард түмэн энэ тэмцээнийг тэсэн ядан хүлээж байжээ.
Италийн фашист нам гэж ард олондоо нэр хүндтэй байгууллага нь тухайн үедээ Европын хамгийн олон хүнийг эгнээндээ нэгтгэсэн нам байсан бөгөөд гишүүн нь болж амжсан хүн удалгүй зэрэг цол ахиж, хангалуун сайхан амьдрах боломж олж авдаг тийм цаг байж. Эдгээр олон хүн нь олз хайсан цөөвөр шиг хоорондоо уралцаж байгааг, улс орны эрх ашгийн төлөө гэсэн үзэл бодол нь зөвхөн уриа лоозонгоос өөр зүйл дээр харагдахгүй байсан учир “их” Дуче гуай нь намд элсэх хүсэлтэй болон намын гишүүн хүний заавал биелүүлэх ёстой хэм хэмжээ бий болгож , хязгаарлалт тавьсан нь спортын стандарт байлаа.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү