Израильчууд Америкийн хөлөг онгоцыг бөмбөгдсөн нь
1967 оны 6-р сарын 8 ны өдөр. Газар дундын тэнгис намуухан, тэнгэрт ганц ч үүлгүй, Америкийн радио-электроникийн мэдээлэл цуглуулагч тагнуулын хөлөг “Либерти”-гийн усан цэргүүд аяллын усан онгоцонд яваа мэт байлаа. Наранд шаран хоорондоо инээлдэж хөхрөн байх энэ хөлгийнхөн эргээс 12 усан бээр зайтай байсан ба тэрхүү 12 бээрийн цаана Араб-Израилийн хооронд болсон алдарт 6 өдрийн дайн ид үргэлжилж байсан үе билээ.
Либерти ямар ч аюулгүй мэт байдалд байсан бөгөөд онгоц нь олон улсын усанд, хамгийн гол нь хөлгийн дээр Америкийн далбаа намиран байгаа нь юунаас ч илүү хамгаалалт байсан бөгөөд өглөөнөөс хойш ойрхон, нам өндрөөр ниссэн Израилийн онгоцнууд тэр далбааг харахгүй байхын аргагүй байв. Харин онгоцны капитан Уильям Макгонагла нь хэдийгээр Израиль нь АНУ-гийн хамгийн том холбоотон боловч онгоцыг нь тойрон ганцхан өглөөний турш 13 удаа дээгүүр нь нисэхийг муу зөн гэж үзэж АНУ-ын 6-р флотын дэд-адмирал Томас Мартинаас хамгаалагч болгож ямар нэг эсминиц гаргаж өгөхийг хүссэн байна. Дэд адмирал үүнийг нь эсэргүүцэж , ямар ч аюулгүй талаар анхааруулаад ,ямарваа нэг юм болбол 6-р флотын нисэх онгоц тээгчээс хамгаалалтын онгоц хөөргөх болно гэж хэлсэн байна.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү