paid-only post 5 минут унших

Калигула ба түүний Инцитат

Калигула ба түүний Инцитат

Гай Юлий Цезарь Август Германик (12 онд төрж  41 онд алуулсан) буюу түүхэнд Калигула хэмээх нэрээр нэрлэгдсэн нэгэн эзэн хааны (an emperor, Latin: imperator ) тухай түүхэн,уран сайхны,... гэхээсээ илүү насанд хүрэгчдэд зориулсан кино 1990-ээд оны дундуур манай кино театруудад их гарч, элдэв түц-ээр тэр киноны VHS, диск нэг хэсэг зарагддаг байж билээ. Калигула гэдэг нэртэй , 1979 онд хийсэн, найруулагч Тинто Брассын энэ бүтээл нь түүхийн хувьд хэтрүүлэгтэй боловч бодит түүхээс сэдвэлсэн, олон явдлыг уран сайхны хэтрүүлэгтэйгээр үзүүлсэн кино болсон гэх юм билээ.

Калигула гэдэг  энэ хүний эзэн хаан болсон түүх нь хачирхалтай гэхэд ч багадмаар. Тэрээр Тибери эзэн хааны залгамжлагч болох Германикын хүү нь байв. Хэдийгээр эцэг Германик нь Тибери хааны залгамжлагч, түүний өргөж авсан хүү, ойрын хамаатан гэх зэргээр тоочиход үүнд хачирхалтай юм юу байна гэж гайхмаар мэт боловч Тибери Германикийг үзэн яддаг, бүр Германикийг алсан тэр хорын эх сурвалж Тиберитэй холбогдох шижим байдаг, Тиберийд ч тэр, Германикт ч тэр өөрийн гэсэн өөр бусад олон хүүхдүүд байсан, тэд бүгд эзэн хааны ширээг горилсон хүмүүс байгаад ойлгомжтой шалтгааны улмаас үхэж үрэгдсээр, ...энэ бүх үйл явдлын адаг сүүлд Калигула нь Гиммел хэмээх Тиберийн ачтай хамт засгийн эрх барих болсон гэх мэт бөөн будлиан. Эзэн хааны суудал дээр хоёр хүн багтах уу? Мэдээж үгүй. Тэгээд яагаад?

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү