paid-only post 5 минут унших

хаад

Хоёр хаан халз тулалдаад хоёул ялсан нь 1268 он. Францын хаан "ариун" Людовика IX-ийн дүү Анжуйн Карл хэмээх нэгэн эр (Charles d'Anjou) газар дундын тэнгист орших Сицилл арлыг…

хаад

Хоёр хаан халз тулалдаад хоёул ялсан нь

1268 он. Францын хаан “ариун” Людовика IX-ийн дүү Анжуйн Карл хэмээх нэгэн эр (Charles d'Anjou) газар дундын тэнгист орших Сицилл арлыг эзлэн авч тэнд Францын хяналтыг тогтоож, арлыг хянан байх ёстой зохих хүмүүсийг томилж орхиод явжээ. Өнөө хэд нь дийлсэн хүний дээрэнгүй зангаар хэтрүүлж байж  буюу 1282 онд “Сицилийн үдэш” (Vespri siciliani ) хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдал болон хөөрхий Францчуудыг хөөхийг нь хөөж, алахыг нь алж... ер нь аливаа бослого хөдөлгөөн хувьсгалын дараа болдог бүхэн л болж. Энэ бүхний дараа Сицил нутаг нь өөрийн гэсэн хүчирхэг хаантай болохгүй бол Францууд эргэж ирээд хариугаа харин ч нэг айхтар авах нь ойлгомжтой. Өөрийн гэх олигтой хаан болчих юм байхгүй болохоор гаднаас хаан импортлохоос өөр арга алга. Харин хэнийг?...

“Сицилийн үдэш”-ээс хойш хагас жилийн дараа  Арагоны хаан Педро  II нь уг нутгийн захирагч болсон ба энэ хүний хатан нь нэгэн цагт Сицилийг хууль номын дагуу хянан захирч байгаад Анжуйн Карлд эрх мэдлээ алдсан тэр хүмүүсийн үр сад байжээ. 

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…