paid-only post 5 минут унших

Хааны гүнж байгаад...

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Кын Хе нь улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч, санхүүгийн хэргээр ял авсан гурав дахь ерөнхийлөгч, хугацаагаа дуусгалгүй шоронгийн хаалга татсан ээлжит…

Хааны гүнж байгаад...

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан  Пак Кын Хе нь улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч, санхүүгийн хэргээр ял авсан гурав дахь ерөнхийлөгч, хугацаагаа дуусгалгүй шоронгийн хаалга татсан ээлжит ерөнхийлөгч...зэргээрээ “алдаршсан” хүн билээ.  Цагтаа “хааны гүнж” байгаад харц болсон, дараа нь өөрөө “хаан” болоод удалгүй шоронгийн хадаас болсон энэ хүний түүх нь манай улсын сүүлийн үеийн байдалтай тодорхой хэмжээгээр адил төстэй мэт санагддаг учир энэ эмэгтэйн тухай сонирхуулъя.

1962 онд Өмнөд Солонгост төрийн эргэлт гарч Пак Чонхи хэмээх эр ерөнхийлөгч боллоо. Энэ хүн улс орны эдийн засгийг өөд нь татах тал дээр олон ажил хийж ард түмний хүндлэлийг хүлээж байсан боловч коммунист болон зүүний үзэл бодолтой хүмүүсийг, хойд Солонгостой холбоотой байж болох нөхдүүдийг шүүхийн тогтоолгүйгээр барьж хорих, алж хядах ажлыг тун ч эрчимтэй явуулж эхэлсэн ба сүүлдээ хэвлэл мэдээллийг хянах, Японтой ямар нэг байдлаар адил төстэй бүх зүйлийг хориглох, бүр залуучуудын үс охид хүүхний хормой хотны хэмжээ ямар байх ёстойг хуульчлах зэргээр явж өглөө.

Аав охин хоёр
Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…