Османы Эзэнт гүрний Тэнгисийн цэргийн жанжин Хайреддин Барбаросса (Barbaros Kheireddin Pasha) нь 1478 онд Лесбос арал дээр төрж, 1546 оны 7-р сарын 4-ний өдөр Стамбул хотноо насан эцэслэсэн. Түүнийг Паша цолд өргөмжлөхийн өмнөх жинхэнэ нэрийг Хизр Рейс (Hızır Reis) гэдэг байв. Барбароссагийн тэнгисийн цэргийн олон олон ялалтууд нь 1538 оны Превезагийн Тулаанаас 1571 оны Лепантогийн Тулаан хүртэлх 16-р зууны дунд үеийн турш Газар дундын тэнгист Османы эзэнт гүрний давамгайллыг тогтоон барьж байв. Түүний Хайреддин (Араб хэлнээ Khayr ad-Din буюу “туйлын итгэл найдвар” гэсэн утгатай) хэмээх нэр алдрыг Агуу Султан Сулеман хаан өргөмжлөн олгожээ. Дараа нь төрсөн ах Оруч Рейс нь Алжир улсад хийж байсан Испаний эсрэг тулаанд нөгчсөний дараа Хайреддинд задгамждагдан ирсэн “Барбаросса” (Италиар “Улаан сахалт” гэсэн үг) нэрээр Европт алдаршив.
Оршил
Хизрийг 1466 юм уу 1478 онд Мидилли (Лесбос) (одоогийн Грек улс) дахь Османы арал дээрх Паллайокипос тосгонд Албани гаралтай Осман сипах Якуп Ага болон Митиленегийн (Лесбос) үнэн алдартны шашинтай Грек эмэгтэй Катерина нарын хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх гэрлэж, хоёр охин, дөрвөн хүү төрүүлсэн: Исхак, Оруч, Хизр, Ильяас. 1462 онд Якуп Геноезе Гаттилузиогийн гүрнээс (1355-1462 оны хооронд Лесбосын Эзэн Хааны удамшлын нэрийг хадгалсан) Лесбосыг эзлэн авах Османы ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, арал дээр Бонова тосгоны эдлэнг шагналд нь авжээ. Тэрээр ваарчин болж, бараа бүтээгдэхүүнээ худалдаалах завь худалдаж авав. Эцгийнхээ бизнест дөрвөн хүү нь ханцуй шамлан тусалж байсан. Оруч завин дээр тусалж байсан бол Хизр ваар хийхэд тусалж байв.
Эрт үеийн амьдрал
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү