Нийтлэлч Чалчаа саарал
Халх голын дайнд Японы хан хүү Морихиро Хигашикуни оролцож байсан түүх байдаг юм байна. Энэ дээдэс нь хүнд артилерийн 1-р хороонд батарей командалж байсан, түүний мэдлийн 4 ширхэг 150 мм гаубиц нь цөөнгүй сумыг Монгол Зөвлөлтийн цэргүүд рүү тавьж байсан бололтой.
Дарга нар нь энэ офицерыг дан сайн сайхнаар үнэлэх бөгөөд ихэмсэг зангүй, цэргүүд болон адил цолтой офицеруудтай найзархаг харилцдаг, цэргүүддээ урам зориг хайрладаг...гэх мэт. Холын ч гэсэн хааны удмын хүн, дээр нь эзэн хааны том охины сүйт залууг хэн муу хэлэв гэж дээ.
Ингээд байлдаж тулалдаж явсаар 7-р сарын 24 боллоо. Зөвлөлт Монголын дайчдын эсэргүүцэл улам бүр ширүүсэж, байдал өөрөөр эргэж байсан тэр өдрүүдэд хан хүү цэргүүдтэйгээ Халх голын дээгүүр тавьсан гүүрийг устгаж гавьяа байгуулсан юм байх. Хариуд нь Зөвлөлтийн их буучид тэдний байрлалыг буудаж хэд хэдэн цэргүүдийг устгасан ба Хигашикуни “азаар” гэмтэж бэртсэнгүй. Гэхдээ л сүйд болох шахсан бололтой.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү