1939 оны 7-р сарын эхээр Халх гол дахь Зөвлөлтийн нисэх хүчин тооны хувьд нэлээд цөөрсөн бөгөөд (280 орчим сөнөөгч, бөмбөгдөгч онгоц) тулалдааны хохирол, материалын элэгдэл зэргээс болж нэлээд онгоцыг зэвсэглэлээс хассаны дотор И-15 бис олноор байлаа. Энэхүү хуучирсан онгоц Японы шинэ сөнөөгч нартай тулалдах ямар ч чадваргүй байсан учир хуучирч муудсаныг хасаж, байлдах боломжтойг нь цуглуулан тусгай анги байгуулан зөвхөн нисэх буудал хаах, хаяа газрын цэргийн үйл ажиллагаанд штурмовик буюу дайрагч байдлаар ашиглахаар болжээ. Харин эдгээр И-15-ыг орлохоор цөөн тооны Чайка ирсэн бөгөөд 7-р сарын турш бага бага группээр нэлээд тооны Чайка Халх голд нэмэгдэн ирж байсан байна.
Чайка- энэ бол Сталины бас нэг нууц зэвсэг байсан бөгөөд Сталин өөрөө Поликарповын энэ онгоцонд асар их ач холбогдол өгч, нууцалж байсан ба Халх голын дайны үеэр энэ онгоцыг дайсны нутаг дэвсгэр дээгүүр нисэхгүй байх тушаал 7-р сарын турш хүчинтэй байсан гэдэг. Үнэндээ энэ нь өнөөх л биплан И-15 бөгөөд дугуй хураадаг, арай илүү хүчтэй мотор тавьсан зэргээрээ л И-15 болон И-15 бис-ээс ялгаатай юм. Далавчны хэлбэрээс болж Чайка (цахлай)хэмээх нэр авсан энэ онгоц нь хурд, галын хүч, өндөр авах хурд зэргээрээ өмнөх загвартай харьцуулахгүй боловч дайны нөхцөлд И-16-аас юугаар ч илүү байж чадаагүй билээ. Зөвлөлтийн нисэх хүчин цаашид ямар байх тухай төсөөлөл алдаатай, бүрэн боловсроогүй байсны нэг баталгаа нь энэ онгоц гэж хэлж болох байх.1939 онд биплан онгоцонд найдлага тавьж байсан гэдэг нь одооны өндөрлөгөөс харахад хэцүүхэн сонсогдож байна. (Гэтэл энэ үед Германд “Эмиль”-ийг зэвсэглэлд аваад байсан үе шүү дээ) .
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү