Нийтлэлч Чалчаа саарал
Хөдөлгүүрийнхээ хамаг хүчийг шавхан, асар хурдтай давхиж яваа авто машиныг харсан ямар ч эр өөрийн эрхгүй дуу алдах байх. Тэр тусмаа хамгийн хүчирхэг машинууд, хамгийн шилдэг жолооч-нисгэгч нарын хоорондоо өрсөлдөхийг харах гэдэг бол олон хүний мөрөөдөл байдаг билээ. Чухамхүү ер бусын их хурд, хэзээ юу ч болж болзошгүй аюултай нөхцөл байдал нь ингэж олон хүний зүрхийг догдлуулдаг бөгөөд аймшигтай гэмээр осол “аваар” бараг л жил болгон болж, алдар хүндтэй олон тамирчид мөнх бусыг үзүүлсэн байдаг билээ. Алдарт Айртон Сенна, залуу од Жюль Бьянки ...зэрэг тамирчид хэрхэн амь үрэгдсэн талаар авто уралдаан, Формула-1 уралдаан сонирхогчид сайн мэднэ. Саяхан Бахрейнд болсон Формула-1-ийн уралдааны үеэр нэгэн уралдаач (Грожан) 28 секундийн турш машинтайгаа шатаж, амь алдах шахсан тухай яриад ч яахав.Энэ бол авто уралдааны нэгэн хэсэг. Урьд өмнө ч байсан, цаашдаа ч байх л болно.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү