БНМАУ-ын Төрийн шагналт, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав гуай "Мартаж болшгүй хүмүүс буюу он жимлүүдийн дурсамж" нэртэй хөрөг дурсамжийн нэгэн сайхан номыг 2000 онд хэвлүүлж уншигчдын хүртээл болгож байв. Энэ номод домогт Д.Хадбаатар аваргын тухай нэгэн хөрөг дурсамж бий. "Харьшгүй хүчит Хадаа минь" хэмээх энэхүү хөрөг нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.

Харьшгүй хүчит Хадаа минь биднээсээ нэгэнт халин одож дээ. Чи минь, бурхдын найрт л уригдсан юм болов уу. Учир нь чам шиг хүүхдийнхээрээ гэнэн цайлган хүн тийм чиг олонгүй биз ээ. Сүнсийг чинь ямагт ариухнаар төсөөлнөм. Ингэхэд би ямархан учрал тавилангаар Хадбаатар гэдэг хүнтэй холбоотой болсон билээ дээ?! Энэ бол 1976 оны наадмын түрүү авсантай нь холбоотой юм. Тэр үеэр би бас л жаахан цөвтөж “Амслаа, ажил тасаллаа” гэсэн зэмлэл шийтгэлтэй наадмын өдөртэй тохиов.
Урьд жил нь хэл аманд өртөж явсан Хадбаатар тэр жил тэнгэртэй сайхан барилдаж түрүүллээ. Унаж явахдаа ч мэх хийдэг, сүүлийн хэдэн жил дандаа дээгүүр үлдэж ид үедээ байгаа Дагвасүрэн арсланг хөлийг нь газар хүргэх завдал гаргалгүй сэнсэртэл дүүгүүрдэж хаяад түрүүлсэн Хадбаатар миний зовлон гунигийг ч цуг сэгсэрчихлээ. Тэгээд л би үзгээ шүүрч аваад шүлэг бичсэн нь сар өдөртэйгөө түүх болон үлдсэн.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү