paid-only post 8 минут унших

Хятадад очих гээд Америкт ирсэн, Хаан болох гээд хоригдол болсон эрийн түүх

Америк тивийг нээсэн Христофор Колумб бол дэлхийн улс орнуудын хөгжилд асар том үүрэг гүйцэтгэсэн, шинжлэх ухааны төлөө бүх л амьдралаа зориулсан хүн билээ...гэх маягийн лоозон маягийн магтаалыг…

Хятадад очих гээд Америкт ирсэн, Хаан болох гээд хоригдол болсон эрийн түүх

Америк тивийг нээсэн Христофор Колумб бол дэлхийн улс орнуудын хөгжилд асар том үүрэг гүйцэтгэсэн, шинжлэх ухааны төлөө бүх л амьдралаа зориулсан хүн билээ...гэх маягийн лоозон маягийн магтаалыг энд тэнд их л бичдэг, тэрийг нь уншдаг байж. Гэтэл зөвхөн энэ өгүүлбэрт л гэхэд хэд хэдэн алдаа бий. 1-рт Колумб Америк тивийг нээгээгүй буюу Америк тив хүрэх замыг л нээсэн хүн. Энэ хоёр нь ихээхэн ялгаатай зүйл бөгөөд дээр нь нөгөө Америго Веспуччи энэ тэрийг яриад ч яахав. 2-рт Колумб шинжлэх ухааны төлөө бүх л насаа зориулсан хүн огтоос биш буюу тэр хүн мөнгөтэй баян тарган байж, үй олон боолтой болоход хамаг амьдралаа зориулсан хүн байсан бололтой. Ингээд Христофор Колумб гээч хүний тухай жаахан хар саарал талаас нь сонирхуулахад:

Энэ хүний гарал үүсэл, урьд өмнийн амьдралын тухай мэдээлэл байхгүйтэй адил. Өөрөө бол хар нялхаасаа л далайгаар тэнэж байсан гэх ч өөр бусад баримтаар бол мань эр үнэндээ арьс ширний хамгийн жижигхэн наймаачин байснаа нууж байсан бололтой. Ингэх учир бий бөгөөд Хирстофор нь жирийн нэг ядуу нэхмэлч, лангууны худалдаачны хүүхэд байсан нь тухайн цагийн дээдсүүдтэй харьцахад саад болдог, бараг л гэмт хэрэгтэнтэй адил шахам байсантай холбоотой гэнэ.

Сонирхуулахад  Генуя хотын 1470 оны шүүхийн нэгэн шийдвэрт Доминико Колумб болон түүний хүү Христофор Колумб нарыг бяслагны худалдаачин Жироламо дель Порто-д өртэй гэдгийг тогтоож нэн даруй өрөө төлөхийг шаардсан байсан гэдэг. 1506 онд Колумб өрөө төлөөгүй л байсан ба энэ өрийг төлөхийг өөрийн үр хүүхдүүдэд даалгаж гэрээслэлдээ оруулж байж. Харин 1523 онд түүний хүү Диего бас л өөрийн гэрээслэлдээ өвөг эцгээс эхтэй энэ өрийг төлөх үүргийг өөрийн хүүхдүүддээ үлдээсэн байна. Нохой сүүлээ, сүүл нь...гэмээр энэ зуун дамжсан өр нь тун ч ялихгүй хэмжээний юм байсан бололтой юм билээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…